Domain Name system

Domain Name Server (DNS)
Интернэт дэх сервер, төхөөрөмж бүр өөрийн гэсэн IP хаягтай байдаг. Энэ нь хүмүүст цээжлэхэд хэцүү тоо байдаг ба компьютерууд хоорондоо энэ IP хаягаар холбогддог. Үүнийг хүнд ойлгомжтой хандах зориулалтаар домэйн хаяг байдаг. Харин үүнийг компьютерт ойлгуулж өгдөг зам заагч нь DNS сервер юм.
Өөрөөр хэлбэл домайн нэрийн цаадах хаяганд нь чиглүүлж өгдөг сервэр юм.         
Домэйн нэр нь вэб хуудасны хувьд Uniform Resource Locator(URL) -ын хэсэг бөгөөд энэ нь тухайн домэйн нэр нь домэйн нэрийн серверыг ашиглаж байгааг илтгэх ба DNS сервер нь тухайн вэб хуудас руу хандах бүхий л үйл ажиллагааг зохицуулж байдаг. Нэг болон түүнээс дээш домэйн нэрүүд нэг ижил интернэт хаягтай байж болдог ба энэ нь хувь хүмүүс албан байгууллага бизнесийн нэгжүүдийн хувьд нэг ижил интернэт сервер ашиглаж байгаа хэдий ч өөрийн гэсэн ялгарах хаягтай байх боломжийг олгодог.
Хамгийн дээд төвшний домэйн нэр нь root domain name буюу үндсэн домэйн нэр байдаг ба энэ нь зөвхөн нэг цэгээр илэрхийлэгддэг. өөрөөр хэлбэл салаалсан байдалтай мөчрөн файлын системд үндсэн директорыг " / " тэмдэглэгээгээр хялбархан таньдагтай ижил гэсэн үг юм.
Second level домэйн нэр нь бусдаасаа онцлог давтагдахгүй чанартай байх ёстой ба үүнийг COM,NET, ORG гэх мэт top төвшний домэйн нэрүүдийн хамт авахдаа тухайн домэйн нэрийн доор урьд нь авсан нэртэй давхардаж болохгүй байдаг. Top төвшний l домэйн нэрүүд нь газар зүйн шинжтэй байх нь элбэг. Жишээ нь АНУ-д байдаг домэйн нэрүүд ихэвчлэн top төвшнийх байдаг.
Гуравдугаар төвшний домэйн нэр нь тухайн домэйн нэрийн интернэт хаягтай хамт байдаг ба тодорхой домэйн нэрийн серверт хамаарагддаг. Жишээ нь: www. нь интернэтэд байрлах бүх хаягууд руу холбогдох үйл ажиллагааг зохицуулдаг серверын нэр юм. Энэ домэйн нэр нь тийм ч их шаардлагатай биш хэдий ч тухайн домэйн нэртэй хамт давхар авч болдог/ subdomain/ байдлаар байж болно.
DNS  нь master , slave , cache байдлаар ажиллаж болдог.  Мастер нь өөрийн гэсэн хариуцсан домайнтой тэр домайны authoritative domain байна.  Slave ceрвер нь өөрийн домайнтай , authoritative domain-д өөрчлөлт оруулж чадахгүй бөгөөд Мастер сервэрийн хуулбар байдлаар ажилладаг.  Cache only server   authoritative server байхгүй. Ачаалал багасгах зорилгоор хэрэглэдэг. Мэдээллүүдийг өөр дээрээ хуулж ажилладаг.
Reverse mapping zone ба forwarder mapping zone – д ажилладаг. Reverse mapping zone – domain  нэрээс хаяг руу хөрвүүлэлт хийдэг. Forwarder нь хаягаас домайн нэр лүү хөрвүүлэлт хийдэг.
Суулгах
Yum install named – DNS  - н deamon суулгах
Chkconfig named on – сервер систем асахад дагаж асах ( centos 7 дээр systemctl enable named )
Service named start / systemctl start named – named –г асаах
Тохиргооны файл /etc/named.conf  дотор хадгалагддаг.
Zone “ zone name “  - хаяг (reverse), домайн нэр , цэг байвал root domain. Ямар домайны тохиргоог заана.
Type – hint , master ,slave ,cache
Directory – бүтэн замыг зааж өгөөгүй тохиолдолд хаанаас хаанаас хайх вэ гэдгийг тодорхойлно.
Forwardres – хаанаас очиж асуухыг заана.
File – ямар файлаас уншихийг заана.
SOA – start of authoritative – zone д ашиглагдах ерөний параметрийг тодорхойлно.
{
Retry – refresh болохгүй бол хэдий хугацааны дараа дахин оролдохыг заана.
Expiry  - slave  хэдий хугацааны дараа мастераас бичлэгээ шинэчлэхийг заана .
Refresh – хэдий хугацааны дараа өөрчлөлт хийхийг заана
Minimum TTL – кешд хэр удаан хадгалагдах вэ
}
NS – name server – DNS –г тодорхойлно.
A – address – хостоос хаяг руу хөрвүүлнэ.
PTR – Pointer – хаягаас хоструу хөрвүүлнэ. 
Resolver нь сервер хаанаас хаягаа асуухыг шийддэг.

заавар татаж авах



Даалгавар


Share:

0 comments:

Post a Comment

Blog Archive