NFS-н тэмдэглүүштэй давуу талуудаас дурдвал:
·
Өргөн хэрэглэгддэг
өгөгдлийг нэгтгэн нэг машин дээр байрлуулж, түүнд алсаас хандах боломжтой
болсноор дотоод машинууд илүү бага диск хэрэглэх болно.
·
Хэрэглэгчийн хувьд
сүлжээнд байгаа машин бүр дээр тус тусдаа гэрийн сантай байх шаардлагагүй
болно. Гэрийн санг нэг удаа NFS сервер дээр үүсгээд түүнийгээ
сүлжээгээр дамжин хэрэглэх боломжтой.
·
Уян диск, CDROM болон Zip төхөөрөмжүүдийг сүлжээний бусад машинууд хэрэглэх боломжтой болно. Ингэснээр
сүлжээнд хэрэглэгдэх зөөвөрлөх боломжтой хадгалах төхөөрөмжүүдийн тоог
багасгана.
NFS хэрхэн ажилладаг вэ
NFS нь үндсэн хоёр хэсгээс бүрдэнэ: сервер болон нэг ба түүнээс
дээш тооны харилцагч. Сервер машин дээр хадгалагдаж байгаа өгөгдөл рүү
харилцагч алсаас хандана. Дээрх үйлдлийг зөв гүйцэтгэхийн тулд нилээд хэдэн
процессийн тохиргоог хийж, ажиллуулсан байх ёстой.Сервер дээр дараах daemonнууд ажиллаж байх ёстой:
daemon
|
Тайлбар
|
nfsd
|
NFS харилцагчдаас
ирэх хүсэлтийг хүлээн авах NFS дэмон.
|
mountd
|
nfsd-с
дамжиж ирсэн хүсэлтийг гүйцэтгэгч NFS холбох дэмон.
|
rpcbind
|
Энэ дэмоны тусламжтай NFS харилцагчид NFS сервер аль портон дээр ажиллаж
байгааг олж мэднэ.
|
NFS-н
тохиргоог хийх
NFS-н
тохиргоог хийх нь харьцангуй амархан. Ажиллах ёстой процессуудыг системтэй хамт
автоматаар асдаг болгохын тулд /etc/rc.conf файлыг бага зэрэг
өөрчлөхөд хангалттай.
rpcbind_enable="YES"
nfs_server_enable="YES"
mountd_flags="-r"
mountd нь NFS серверийг
идэвхжүүлсэн тохиолдолд өөрөө автоматаар ажиллана.
nfs_client_enable="YES"
/etc/exports файл дотор NFS ямар файл
системүүдийг экспорт хийхийг (заримдаа «хуваалцах» гэж мөн нэрлэнэ)
зааж өгнө. /etc/exports файлын мөр бүр нь нэг файл системд
харгалзана.
Тохируулгууд нь таны сүлжээний тохиргоо, нөхцөл байдлаас
шалтгаалан өөр байхыг анхаарна уу. Жишээ нь, /cdrom гэсэн санг 3
машин руу экспортлохын тулд дараах байдалтай бичнэ. Жишээн дээрх 3 машин
сервертэй адил домэйн нэртэй, эсвэл таны /etc/hosts файл дотор тодорхойлогдсон
гэж үзсэн болно. -ro туг нь экспортлогдож буй файл системийг зөвхөн
унших боломжтой болохыг заана. Энэ тугийг тавьснаар алсаас хандаж буй машин энэ
файл систем дээр ямар нэг өөрчлөлт хийх боломжгүй болно.
/cdrom -ro host1 host2 host3
/
home санг IP
хаягаар нь зааж өгсөн 3 машин руу экспортолж байна. Ингэж IP хаягаар нь зааж
өгөх нь дотоод сүлжээндээ DNSсервер
ажиллуулаагүй үед их хэрэгтэй байдаг.
Эсвэл /
etc/hosts файл дотор дотоод хостуудын нэрийг тохируулж болно. -alldirs
гэсэн туг нь дэд сангуудыг холболтын цэг байхыг зөвшөөрч
өгдөг. Өөрөөр хэлбэл, дэд сангуудыг холболгүй орхиж, харилцагч зөвхөн өөрийн
хэрэгцээтэй байгаа сангаа холбохыг зөвшөөрнө гэсэн үг юм./home -alldirs 10.0.0.2 10.0.0.3 10.0.0.4
Практик хэрэглээ
NFS нь олон практик хэрэглээтэй. Хамгийн элбэг тохиолддог
хэрэглээг доор жагсаав:
·
Олон машиныг нэг CDROM
эсвэл төхөөрөмжийг дундаа хэрэглэдэг байхаар зохион байгуулах. Энэ нь нэг
програмыг олон машин дээр суулгах хамгийн хямд, хялбар арга юм.
·
Том сүлжээний хувьд,
бүх хэрэглэгчдийн гэрийн санг хадгалдаг төвлөрсөн NFS серверийг тохируулах. Эдгээр гэрийн
сангуудыг дараа нь сүлжээний орчинд экспортолсноор хэрэглэгчид аль машин дээр
ажиллаж буйгаас үл хамааран өөрийн нэг л сан дотор ажиллах боломжтой болно.
·
Олон машин дундаа нэг /usr/ports/distfiles сантай байх. Ийм замаар, нэг портыг олон машин дээр суулгах
хэрэгтэй үед машин бүр дээр эх файлыг татаж авалгүйгээр хурдан суулгах
боломжтой болно.
0 comments:
Post a Comment